Цөгцтэй мөөг

Орц.

Зуурмаг бэлтгэх нь :гурил-1 аяга

                                    хатуу бяслаг-100 гр

                              цөцгийн тос-100гр

                               өндөгний шар-1ш

Шанз бэлтгэхэд:дарсан мөөг -200гр

                      чанасан өндөг-2ш

                      алим -1ш

                      сонгино -1ш

                     зөөхий -2х\х

                      яншуй-1х\х

                     улан лооль1ш

                    Давс

1.Гуриландаа цөцгийн тос,өндөгний шар ,бяслаг хийж зуураад зуурмагаа 30 минут тавьж амраана.

2.Дараа нь зуурмагаа хэвлэж шарах шүүгээнд хийжбитүү аргаар алтан шаргал өнгөтэй болтол шарж гаргаад цөгц бэлэн болно.

3.Мөөг ,өндөг ,сонгино,алим зэргийг жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчээд дээр нь зөөхий ,давс ,яншуй ,хийж хутгаад шанз бэлэн болно.

4.Урьдчилж  бэлтгэсэн цөгцөн дотроо шанзаа хийж дээр нь мөөг,улаан лооль ,яншуйгаар чимэглээд цөгцтэй мөөг бэлэн болэо.

                                  

Пицца хийх арга


Шинэ жил болж буйтай холбогдуулан эзэгтэй нартаа гэрээр пицца хийх аргыг өнөөдөр хүргэе.

Эхлээд зуурмаг хийхэд бэлтгэх зүйл:-гурил-0.5

                                                    өндөг-1

                                                    давс-0.03

                                                    исгэгч-0.02

                                                    масло-30гр

                                                   ус-0.2гр

Дараагийн бэлтгэх зүйл Шанз:  хиам

                                                 Сонгино  

                                                 Оригана       

                                                 Баяслаг(эдамер)

                                                 Чили соус эсвэл

                                                 Лечо

                                                даршилсан өргөст хэмэх

Хийх заавар:1:хайруулын тавгандаа бага зэрэг тос хийж халаагаад дээр нь сонгиноо хийж хуурна.

2:Саванд  хиам өргөст хэмэх кетчуп хийнэ.

3:Саван дээрээ хуурсан сонгиноо хийж сайтар хутгана.Энэ хооронд зуурсан гурилаа хэвэнд оруулж шарах шүүгээнд хийж 15-20 минут болгоно.

4:Жигнэж болгосон гурилан дээрээ хутгаж холисон хиамаа тарааж тавина.

5:Бяслагаа жижэглжэн бэлтгэнэ.

6:Тависан хиаман дээрээ давхарлан тарааж тавина.

7:Хагас бэлэн болсон пиццаан дээрээ өшөө нэмж хачир тавьж болно.

8:Пиццаагаа  болгох:250--280 градусын хэмд халаасан зууханд 3-5 минут шарна  

Ингээд бидний пиццаа бэлэн боллоо.Амтархан идээрээ:)

 

 

Хүрэн манжингийн шүүс

Өнөөдрийн хоолондоо хүрэн манжингийн шүүсний талаарх болон хэрэглэх хэрхэн ашигтайг зөвлөх байна.

Эхлээд ашиг тусын талаар хүргэхэд турахыг хүс ч буй бүсгүйчүүд эзэгтэй нарт хэрэгтэй юм аа.Хүрэн манжингийн шүүс нь хоолыг сайн шингээхэд ашигтай ба хоол сайн шингэснээр хүний биед илүүдэл  өөх хуримтлагдахгүй. Гэхдээ хүрэн манжингийн шүүсийг гэртээ хэрэглэх нь зохистой.

Орц: хүрэн  манжин-1ш     

           элсэн чихэр: 200-300гр

           ус-1литр

ХИйх арга :Эхлээд хүрэн манжингаа халислаж 1литр усанд 4 хуваан хийж 20-25минут буцалгана.Дараа нь хүрэн манжингаа шүүж авч саванд хийнэ.Хүрэн манжингаа хаяхгүйгээр оройн хоолондоо хэрчиж хийж болно.Гэхдээ шүүс гаргаж авсан хүрэн манжингаа 1хоног л байлгаж  хоолонд хэрэглэх  хэрэгтэй.Гаргаж авсан шүүсээ литрийн саванд хийж хөргөнө.Үүний дараа элсэн чихрээ хийж сайтар хутгана.Ингээд хүрэн манжингийн шүүс бэлэн болно.Өөр нэг зүйл гэвэл та элсэн чихэр хийхгүй ч байж болно.

Анхааруулах зүйл:Та хүрэн манжингийн шүүсийг халуун дээр нь амсаж болохгүй.Учир нь халуун дээрээ хүчиллэг ихтэй бөгөөд шүүсний дээд хэсэгт химийн бодис тунарч байдаг.Хөрсний дараа дээр нь тунарсан хэсгийг халбагаар авч хаях хэрэгтэй.Та хүрэн манжингийн шүүсийг амны халбагаар ууж эхлэх хэрэгтэйг сануулы.

 

                                                                                                                                   

 

 

(Нийт: 3)